Important Information

You are visiting the international Vantage Markets website, distinct from the website operated by Vantage Global Prime LLP
( www.vantagemarkets.co.uk ) which is regulated by the Financial Conduct Authority ("FCA").

This website is managed by Vantage Markets' international entities, and it's important to emphasise that they are not subject to regulation by the FCA in the UK. Therefore, you must understand that you will not have the FCA’s protection when investing through this website – for example:

  • You will not be guaranteed Negative Balance Protection
  • You will not be protected by FCA’s leverage restrictions
  • You will not have the right to settle disputes via the Financial Ombudsman Service (FOS)
  • You will not be protected by Financial Services Compensation Scheme (FSCS)
  • Any monies deposited will not be afforded the protection required under the FCA Client Assets Sourcebook. The level of protection for your funds will be determined by the regulations of the relevant local regulator.

If you would like to proceed and visit this website, you acknowledge and confirm the following:

  • 1.The website is owned by Vantage Markets' international entities and not by Vantage Global Prime LLP, which is regulated by the FCA.
  • 2.Vantage Global Limited, or any of the Vantage Markets international entities, are neither based in the UK nor licensed by the FCA.
  • 3.You are accessing the website at your own initiative and have not been solicited by Vantage Global Limited in any way.
  • 4.Investing through this website does not grant you the protections provided by the FCA.
  • 5.Should you choose to invest through this website or with any of the international Vantage Markets entities, you will be subject to the rules and regulations of the relevant international regulatory authorities, not the FCA.

Vantage wants to make it clear that we are duly licensed and authorised to offer the services and financial derivative products listed on our website. Individuals accessing this website and registering a trading account do so entirely of their own volition and without prior solicitation.

By confirming your decision to proceed with entering the website, you hereby affirm that this decision was solely initiated by you, and no solicitation has been made by any Vantage entity.

I confirm my intention to proceed and enter this website Please direct me to the website operated by Vantage Global Prime LLP, regulated by the FCA in the United Kingdom

By providing your email and proceeding to create an account on this website, you acknowledge that you will be opening an account with Vantage Global Limited, regulated by the Vanuatu Financial Services Commission (VFSC), and not the UK Financial Conduct Authority (FCA).

    Please tick all to proceed

  • Please tick the checkbox to proceed
  • Please tick the checkbox to proceed
Proceed Please direct me to website operated by Vantage Global Prime LLP, regulated by the FCA in the United Kingdom.

×

Bull market-ийг зүгээр өнгөрөөх гэж байгаа юм биш биз?

Арилжаа эхлэх >
Таны шийдвэр гаргах цаг

mn

SEARCH

  • Бүгд
    АРИЛЖАА
    Палтаслит
    Академи
    Шинжилгээ
    Захидал
    Тухай
  • Хайлтын асуулга хэт богино байна. Бүтэн үг эсвэл хэллэг оруулна уу.
  • Search

Keywords

  • Форекс
  • Vantage Rewards
  • Арилжааны шимтгэл

Access Restricted

Your access to this website is restricted.

Our website and services are not available to, and are not intended for, individuals who are citizens or residents of the United States, or entities incorporated in or conducting business within the United States.

If this does not apply to you and you believe you have received this message in error, please contact us at [email protected] for further assistance.

If you fall into any of the above categories, please exit the site.

  • facebook
  • instagram
  • twitter
  • linkedin
  • youtube
  • tiktok
  • spotify

Copy Trading Ерөнхий Нөхцөл

Энэхүү албан бичигт Vantage Global Limited-ээс (“Компанитай”, “Vantage” эсвэл “Vantage Markets”) санал болгож буй Copy Trading-ийн үйлчилгээг ашиглахад мөрдөх нөхцөлүүдийг багтаасан болно. Энд дурдсан нөхцөлүүд нь Компанийн ерөнхий Үйлчилгээний Нөхцөл/Харилцагчийн Гэрээтэй хамт хамааралтай бөгөөд та эдгээрийг Компанид бүртгүүлэх үедээ хүлээн зөвшөөрсөн болно.

Copy Trading Ерөнхий Нөхцөл

Энэхүү албан бичигт Vantage Global Limited-ээс (“Компанитай”, “Vantage” эсвэл “Vantage Markets”) санал болгож буй Copy Trading-ийн үйлчилгээг ашиглахад мөрдөх нөхцөлүүдийг багтаасан болно. Энд дурдсан нөхцөлүүд нь Компанийн ерөнхий Үйлчилгээний Нөхцөл/Харилцагчийн Гэрээтэй хамт хамааралтай бөгөөд та эдгээрийг Компанид бүртгүүлэх үедээ хүлээн зөвшөөрсөн болно.

1. Тодорхойлолт

“Copy Trading” гэдэг нь тодорхой хэмжээний хөрөнгөөр сигнал нийлүүлэгчийн арилжааг хуулбарлахыг хэлнэ. Vantage Copy Trading танд сигнал нийлүүлэгчийн арилжааг автоматаар хуулбарлах боломжийг олгоно.

“Дагагч” эсвэл “Таныг” гэж Vantage мобайл апп дээр сигнал нийлүүлэгчийн арилжааг хуулбарлаж буй арилжаалагч гэж хэлнэ.

“Сигнал нийлүүлэгч” гэж Copy Trading-ийн дагуу арилжааг нь хуулбарлах боломжтой туршлагатай арилжаалагчийг хэлнэ.

“Харилцагч” гэж Vantage мобайл апп-д Copy Trading үйлчилгээг ашиглахыг сонгосон бүх хэрэглэгчдийг хэлнэ.

“Үйлчилгээ” нь бүх Copy Tradingны боломжийг (“Автомат Үйлчилгээ”) багтаана.

Энэхүү үйлчилгээ (“Автоматжуулсан Үйлчилгээ”) нь Сигнал нийлүүлэгчийн үүсгэсэн арилжааны захиалгыг автоматаар дагаж, нээх, хаах, тохируулах, тааруулах болон устгах үйлдлийг хөнгөвчлөх зорилготой болно. Автоматжуулсан үйлчилгээг Vantage Markets-аас гаргаж байгаа бөгөөд Компанийн санхүүгийн үйлчилгээний хяналттайгаар хүргэж байгаа болно.

Энэхүү Гэрээний хүрээнд Хэрэглэгчийг мэдээлэхэд, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тохиолдолд энэ нь зөвхөн Компанийн санал болгож буй Зөрүүгийн Гэрээ (CFD) бүтээгдэхүүн дээр үндэслэсэн тул бие даасан бус байдлаар үзүүлэгдэнэ.

2. Хэрхэн эхлэх вэ

2.1 Vantage мобайл апп дээр шаардлагатай данс нээх алхмуудыг дагаж арилжааны данс нээх;

2.2 Дансаа баталгаажуулсны дараа орлого хийх;

2.3 Copy Trading-г ашиглахын тулд Copy Trading дансыг сонгох;

2.4 Дагагч болж арилжаа даган арилжаалах эсвэл Сигнал нийлүүлэгч болж Дагагчдыг татаж болно. Сигнал нийлүүлэгч болох журам болон шаардлагыг 11-р зүйлд дурдсан болно.

3. Сигнал нийлүүлэгч

3.1 Vantage Markets-ийн серверүүд Сигнал нийлүүлэгчдийн “buy” болон “sell” сигналуудыг хянаж байдаг. Энэхүү платформыг ашигласнаар Хэрэглэгчид Сигнал нийлүүлэгчдийн сигналыг харах, шинжлэх, үнэлэх боломжтой. Дагагч Сигнал нийлүүлэгчийг дагах шийдвэр гаргасны дараа тухайн арилжааны позиц нь Дагагчийн арилжааны дансанд автоматаар нээгдэнэ.

3.2 Дагагч нь Vantage гар утасны апп дээр дагах боломжтой бүх Сигнал нийлүүлэгчдийн сигналыг харах эрхтэй. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Компанийн бүрэн эрхийн хүрээнд харилцагч нь бүх сигнал нийлүүлэгчидтэй холбогдох эрхтэй ба сигнал нийлүүлэгч нь шалгуур тест өгж сигнал нийлүүлэх эрх хүлээн авна.

3.3 Copy Trading платформ нь бүрэн автомат болон/эсвэл гар аргаар арилжаа хийх сонголтуудыг олгодог:

(a) Автомат Copy Trading: Дагагч нар өөрийн арилжааны хэв маягт буюу эрсдлийн хүлцэл, зорилтот ашигтай нийцсэн Сигнал нийлүүлэгчдийг сонгож болно. Дагагч өөрийн сонгосон Сигнал нийлүүлэгчээс илгээсэн бүх сигналаар дагагчийн арилжааны дансанд автоматаар арилжаалах бөгөөд дагагчийн аливаа оролцоогүйгээр бүх арилжааг Сигнал нийлүүлэгч хянаж гүйцэтгэнэ.

(b) Хагас автомат Copy Trading: Хэрэглэгчид бодит цагийн горимоор эрх бүхий Сигнал нийлүүлэгчдийн бүх сигналг харах боломжтой. Дагагчид Компанид нээсэн арилжааны дансааараа гүйцэтгэх арилжааг сонгох боломжтой. Сонгосон арилжааг Дагагч гараар хаах эсвэл Сигнал нийлүүлэгч хаасан үед автоматаар хаагдахыг сонгох боломжтой.

Дагагчид олон төрлийн сигналуудаас сонгон, өөрийн арилжааны дансаар арилжаалж болох бөгөөд мөн хэзээд өөрт нийцүүлэн тохируулга хийх боломжтой. Түүнчлэн Дагагч ямар ч арилжааны горимд сонголт хийсэн байсан ч тухайн арилжааг гар аргаар хаах эрхтэй.

Автомат Үйлчилгээг ашиглахаас өмнө Дагагч дараах нөхцлүүдийг хангах ёстой:

1. Компанийн санал болгож буй Автомат Үйлчилгээг биечлэн судалж, бүрэн ойлгосон байх.

2. Сигнал нийлүүлэгчдийн өмнөх арилжааны түүх нь цаашид үзүүлэх үр дүнг тодорхойлохгүй гэдгийг ойлгосон байх.

3. CFD болон санхүүгийн зах зээл дээрх маржин арилжааны эрсдлийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн байх.

4. Интернэт холболт, төхөөрөмжийн тохиргоо, системийн ажиллагааны завсарлага зэрэг техникийн хүчин зүйлс нь Автомат Үйлчилгээнд нөлөөлөх боломжтойг ойлгож, хүлээн зөвшөөрсөн байх.

5. Сигнал нийлүүлэгчид нь Компанийн ажилтан, төлөөлөгч, эсвэл албан ёсны төлөөлөгчид биш бөгөөд Компаниас баталгаа өгдөггүй гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөх.

6. Дагагчийн арилжааны данс Сигнал нийлүүлэгчийн серверээс өөр сервер дээр суурилах боломжтой бөгөөд энэ нь арилжааны оролтууд өөр үнээр нээгдэх, хаагдах магадлалтай гэдгийг хүлээн зөвшөөрөх.

7. Дагагчийн болон Сигнал нийлүүлэгчийн арилжааны нөхцлүүд хоорондын ялгаанаас үүдэлтэй зарим арилжаа нээгдэхгүй байх зэрэг эрсдлийг хүлээн зөвшөөрөх.

8. Сигнал нийлүүлэгчдийн хийсэн арилжааны оролт, эсвэл Компанийн хяналтаас гадуур техникийн хүчин зүйлсээс болж үүсэх аливаа алдагдалд Компани хариуцлага хүлээхгүй гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөх.

4. Арилжааны Гүйцэтгэл

Автомат Үйлчилгээ нь Сигнал нийлүүлэгчдийн гүйцэтгэсэн арилжааг хуулбарлахтай холбоотой. Та дараах зүйлсийг хүлээн зөвшөөрч, ойлгож, зөвшөөрөх ёстой:

  • Сүлжээний саатал, зах зээлийн нөхцөл байдал болон техникийн асуудлуудаас шалтгаалан хуулбарласан арилжааг гүйцэтгэхэд саатал үүсч болзошгүй. Энэ нь арилжааны оролтын хугацаанд нөлөөлж, Сигнал нийлүүлэгчдийн болон Дагагчдын арилжааны үнэ хооронд зөрүү гарахад хүргэж болзошгүй.
  • Зах зээл огцом өөрчлөлт эсвэл өндөр хэлбэлзэл, бага хөрвөх чадвартай үед үнэ гулсах эрсдэл гарч болно. Үнэ гулсах гэдэг нь арилжаанд орох үед захиалсан байсан үнээс өөр үнээр орохыг хэлнэ. Дагагч нар үнэ гулсалтаас шалтгаалан таны арилжаа захиалаагүй үнээр гүйцэтгэгдэж болзошгүйг анхаарах ёстой.
  • Зах зээлийн нөхцөл байдал огцом өөрчлөгдөх нь хөрвөх чадвар болон арилжааны гүйцэтгэлийн хурданд нөлөөлж болно. Дагагч нар зах зээлийн хэлбэлзэл хуулбарласан арилжааны гүйцэтгэлд үзүүлэх нөлөөг анхаарч үзэх шаардлагатай.
  • Хуулбарласан захиалгыг гүйцэтгэх хоцрогдол болон үнэ гулсах нь Copy Trading-ийн зайлшгүй эрсдэл юм. Дагагч нар өөрсдийн арилжааг шалгаж, эрсдэлээ зөв зохистой тооцоолох үүрэгтэй.
  • Сигнал нийлүүлэгчдийн арилжаалж буй зах зээлийн хөрвөх чадварыг анхаарах ёстой. Хөрвөх чадвар багатай зах зээлд арилжааг оруулсан үнээр нь хуулбарлахад техникийн саатал гарах магадлалтай бөгөөд энэ нь өндөр спрейд болон их дүнтэй үнийн гулсалтад хүргэж болзошгүй. Иймд зах зээлд Copy trading хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй.
  • Яг ижил оролтыг гүйцэтгэх баталгаа байхгүй. Хуулбарласан арилжааг Сигнал нийлүүлэгчдийн гүйцэтгэлтэй аль болох ойролцоо байдлаар гүйцэтгэхийг хичээдэг боловч зах зээлийн нөхцөл байдал, сүлжээний саатал зэргээс шалтгаалан зөрүү гарч болзошгүй.

Дагагч нар Автомат Үйлчилгээг ашигласнаар хуулбарласан арилжааны гүйцэтгэлтэй холбоотой эрсдлийг давхар хүлээн зөвшөөрч байгаа болно. Компани гүйцэтгэлийн саатал эсвэл үнэ гулсалтын улмаас гарсан аливаа алдагдалд компани хариуцлага хүлээхгүй. Copy Trading үйлчилгээ авахаас өмнө эдгээр эрсдлийг анхаарч, шаардлагатай бол бие даасан санхүүгийн зөвлөгөө авахыг зөвлөж байна.

5. Тохирох байдлын Тест

Автомат Үйлчилгээг үзүүлэхийн тулд холбогдох хууль эрх зүйн шаардлагыг хангах шаардлагатай. Автомат Үйлчилгээ санал болгохын өмнө компани тухайн үйлчилгээг авахад хэрэглэгчдийн тохирох байдал, эрх бүхий байдлыг үнэлэх мэдээлэл цуглуулж болно. Тохирох байдлын тестийн үр дүн нь Дагагчийн хөрөнгө оруулалтын төлөвийг тодорхойлж, Автомат Үйлчилгээнд тохирох эсэхийг тодорхойлно.

Тохирох байдлын тестийн үр дүнд үндэслэн компани тохирохгүй эсвэл бага оноо авсан Дагагчдад Автомат Үйлчилгээг нэвтрүүлэхээс татгалзах эрхтэй. Ийм тохиолдолд хэрэглэгчийн өгсөн буруу эсвэл төөрөгдүүлсэн мэдээллээс үүдэн гарсан аливаа алдагдалд компани хариуцлага хүлээхгүй. Буруу мэдээлэл өгөх нь хэрэглэгчийн санхүүгийн нөхцөл байдал болон зорилгод нийцээгүй хөрөнгө оруулалтын профайл үүсгэж болзошгүй. Хэрэглэгчид тохирох байдлын тестийн явцад үнэн зөв, найдвартай мэдээлэл өгөх ёстой бөгөөд энэ нь тэдний хэрэгцээ, эрсдэл хүлээх чадварыг зөв илэрхийлэх баталгаа болно. Үүний эсрэгээр, Автомат Үйлчилгээ тохирохгүй болох ба санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй.

6. Хариуцлага

Та дараах зүйлүүдтэй танилцан, зөвшөөрөх ёстой:

  • Компани хувь хүнд зориулсан хөрөнгө оруулалтын зөвлөмж, санхүүгийн болон татварын зөвлөгөө өгдөггүй. Компанийн өгсөн мэдээлэл, лавлагаа эсвэл гүйцэтгэлийг хөрөнгө оруулалтын зөвлөгөө гэж ойлгож болохгүй;
  • Компанийн вэбсайт дээр байгаа мэдээллийг ашиглан бие даан судалгаа хийж, шийдвэр гаргахыг санал болгож байна;
  • Компани Сигнал нийлүүлэгчдийн гүйцэтгэлийг хянаж, тэдний үйл ажиллагааг дуусгавар болгох, түр зогсоох бүрэн эрхтэй;
  • Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах, Сигнал нийлүүлэгчдийг сонгох, арилжаа гүйцэтгэх нь таны хариуцлага бөгөөд эдгээрээс үүдэн гарсан алдагдалд компани хариуцлага хүлээхгүй;
  • Гуравдагч талын үйлчилгээ ашигласнаас үүдэлтэй аливаа хохирол эсвэл алдагдалд компани хариуцлага хүлээхгүй;
  • Сигнал нийлүүлэгчдийн гүйцэтгэл, Автомат Үйлчилгээний тохиромжтой байдал зэрэгт компанийн өгсөн мэдээлэл, үйлчилгээний үнэн зөв, найдвартай байдлын талаар баталгаа өгөхгүй;
  • Компанийн үйлчилгээтэй холбоотой аливаа шууд, шууд бус, санамсаргүй, тусгай эсвэл хөнөөлтэй хохирлын төлөө компани, ажилтнууд хариуцлага хүлээхгүй.

Энэхүү Гэрээг хүлээн зөвшөөрсөнөөр та дээр дурдсан нөхцөл, эрсдэл, татгалзал болон холбогдох мэдээллийг уншиж, ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагаа баталж байна.

7. Эрсдэл

CFD арилжаанд Автомат Үйлчилгээ ашиглахаас өмнө та хувийн санхүүгийн нөхцөл байдал, нөөц бололцоогоо анхаарч үзэх шаардлагатай. Copy trading нь өндөр эрсдэлтэй бөгөөд хөрөнгө оруулалтаас давсан алдагдалд хүргэж болзошгүй. Болзошгүй эрсдлүүдээс дурдвал:

  • Автомат Copy trading нь Сигнал нийлүүлэгчдийн шийдвэр дээр үндэслэн арилжааг автоматаар нээж, хаадаг бөгөөд Дагагчийн гар аргаар хөндлөнгөөс оролцоо шаардахгүй.
  • Хэрэв Дагагч Сигнал нийлүүлэгчийн арилжааны шийдвэрт гар аргаар оролцож, позиц өөрчлөх эсвэл хаах бол үр дүн нь Сигнал нийлүүлэгчийнхээс эрс ялгаатай байх болно.
  • Дагагчийн арилжааны дансны үлдэгдэл нь шаардагдсан хамгийн бага дүнгээс багагүй байх ёстой; энэ нөхцөлийг хангаж чадаагүй тохиолдолд арилжаа гүйцэтгэх боломжгүй болох эсвэл хангалтгүй үлдэгдэлтэй холбоотойгоор позиц албадан хаагдаж болзошгүй.
  • Дагагч Автомат Үйлчилгээнд нэгдэх эсвэл аль хэдийн нээгдсэн арилжааг хуулбарлах тохиолдолд тухайн үед хамгийн боломжит үнээр позиц нээгдэнэ. Энэ нь Сигнал нийлүүлэгчийн арилжааг анх нээсэн үнээс ялгаатай байж болно.
  • Дагагч арилжаанд хөшүүрэг ашиглахтай холбоотой эрсдлийг анхаарч үзэх ёстой. Хөшүүрэг нь ашгийг нэмэгдүүлэхийн адил алдагдлыг ч мөн нэмэгдүүлдэг тул Дагагч өөрийн эрсдэлийн тооцооллоо сайтар бодох хэрэгтэй.
  • Сигнал нийлүүлэгчийн дансанд хийгдсэн аливаа үйлдэл нь Дагагч нарын дансанд арилжааны үлдэгдэл, хамгийн бага арилжааны дүн, дансны тохиргоо, спред, хүү, хөрөнгө оруулалтын үнэ, хураамж зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан ялгаатай үр дүн үүсгэж болзошгүй.
  • Сигнал нийлүүлэгчтэй холбоотой эрсдлүүд:
    • Туршлагагүй эсвэл мэргэжлийн бус Сигнал нийлүүлэгчдийн арилжааг хуулбарлах.
    • Дагагчийн зорилго эсвэл санхүүгийн нөхцөл байдалтай нийцэхгүй Сигнал нийлүүлэгчдийн арилжааг хуулбарлах.
    • Гүйцэтгэл болон муу арилжааны түүхтэй Сигнал нийлүүлэгчдийн арилжааг хуулбарлах.
    • Хууль тогтоомжийн хязгаарлалтаас шалтгаалан Дагагчийн дансаар арилжаалах боломжгүй бүтээгдэхүүнийг багтаасан Сигнал нийлүүлэгчдийн арилжааг хуулбарлах.
    • Хэт оновчлолтой стратегиас зайлсхийх: Сигнал нийлүүлэгчдийн стратеги нь түүхэн өгөгдөлд хэт тохируулсан тохиолдолд бодит зах зээлд үр дүнгүй болох магадлал өндөр. Иймд Дагагч нар стратегийн уян хатан, бодит байдалд дасан зохицох чадварыг үнэлэх нь чухал юм.
    • Компанийн зүгээс ямар нэгэн гүйцэтгэлийг баталгаажуулахгүйг анхааруулж байна. Дагагч арилжаалах бүтээгдэхүүний эрсдлийг харгалзан үзэхийн тулд Эрсдлийн Тайланг заавал уншиж танилцана уу.

Өмнөх үзүүлэлтүүдийг ирээдүйн үр дүнгийн баталгаа гэж үзэх ёсгүй. Сигнал нийлүүлэгчдийн болон Компанийн Автомат Үйлчилгээний талаархи өмнөх эрсдлийн үнэлгээ, статистик болон бусад мэдээллүүд нь ирээдүйн үр дүнг баталгаажуулж чадахгүй. Компанийн зүгээс таны арилжааны үр дүн, ашгийн эсвэл алдагдлын талаар ямар ч хариуцлага хүлээхгүй. Мөн Автомат Үйлчилгээний үр дүн нь Сигнал нийлүүлэгчийн үр дүнтэй ижил байхыг баталгаажуулахгүй болохыг анхаарна уу.

8. Ашиг сонирхлын зөрчилдөөн

Компани Автомат Үйлчилгээг үзүүлэхдээ харилцагчдынхаа ашиг сонирхолд нийцүүлэн үйлчилэх боловч зарим тохиолдолд харилцагчийн ашиг сонирхол өөр нэг харилцагчийн эсвэл компанийн ашиг сонирхолтой зөрчилдөх магадлалтай. Ашиг сонирхлын зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн Гэрээнээс харна уу.

9. Автомат Үйлчилгээгээр дамжуулан арилжаа хийх

Компанид харилцагчаар бүртгүүлснээр та Vantage Markets гар утасны апп-д өөрийн платформын эрхээр нэвтрэх боломжтой болно. Сигнал нийлүүлэгчийг дагаж Copy trading хийхээс өмнө таны арилжааны данс хангалттай орлоготой байх ёстой ба энэ хөрөнгө нь таны Copy trading дансанд хуваарилагдана. Та хуулбарлах Сигнал нийлүүлэгч(д)-ийг сонгосны дараа арилжаанууд автоматаар гүйцэтгэгдэх болно. Энэ нь танд мэдээллэхгүйгээр арилжааны позиц гүйцэтгэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Ерөнхийдөө, эдгээр позиц нээх нь таны зөвшөөрөл, урьдчилсан саналыг шаардахгүй бөгөөд таны тохируулсан доод хэмжээнээс бага арилжаанууд нээгдэхгүй/гүйцэтгэгдэхгүй болно. Copy Trading-г сонгож, Сигнал нийлүүлэгчийг хуулбарлах явцад нэг позицийг хаахаар шийдсэн тохиолдолд арилжааны баланс нь дараагийн дахин тэнцвэржүүлэх явцад нээлттэй позицуудын дунд пропорциональ байдлаар хуваарилагдана.

Автомат Үйлчилгээ ашиглахдаа хэд хэдэн хязгаарлалтыг анхаарах шаардлагатай. Эдгээр хязгаарлалтад хөрөнгө оруулж болох хамгийн бага ба хамгийн их хэмжээ, хуулбарлах боломжтой Сигнал нийлүүлэгчдийн тооны хязгаарлалт, мөн хамгийн бага арилжаа зэрэг орно.

Copy Trading-г ашиглах үед арилжаа дараах байдлаар хийгдэж болно:

9.1 Тухайн дансанд байгаа бүх нээлттэй арилжаа болон Сигнал нийлүүлэгчээс хуулбарласны дараа нээгдэх шинэ арилжаанууд;

9.2 Сигнал нийлүүлэгч дагасны дараа нээгдэх арилжаанууд, өөрөөр хэлбэл та дахин гараас арилжаа нээж болохгүй;

9.3 Та нээлттэй байгаа болон шинэ арилжаануудыг хуулбарлах боломжтой.

Та нээлттэй байгаа арилжаануудыг хуулбарлаж байгаа тохиолдолд тухайн арилжааны позиц нь эхлээд нээгдсэн үнээр биш харин хуулбарлах үед боломжтой хамгийн ойролцоо үнээр нээгдэнэ. Хэрэв хуулбарлах үед тухайн зах зээл хаалттай байвал арилжаа захиалга нь дахин нээгдэх үед анхны боломжит үнээр нээгдэх болно.

Та зөвхөн шинэ арилжааг дагах үед:

9.4 Позицууд арилжааг хуулбарлахтай зэрэгцэн нээгдэх боловч; өгөгдөл хоцрогдолтой дамжуулагдсанаас болж бодит гүйцэтгэлд саатал үүсч болзошгүйг хүлээн зөвшөөрөхийн сацуу

9.5 Бүх заавар/үйлдэл автоматаар биелэгдэж, таны арилжааны дансанд тусгагдах болно, үүнд stop loss, take profit, арилжаа хаах зэрэг захиалгууд орно. Энэ нь таны хуулбарласан сигнал нийлүүлэгч алдагдал зогсоох хугацааг сунгах тохиолдолд энэ нь таны дансанд автоматаар тусгагдах боловч позицийн дүн өөрчлөгдөхгүй гэсэн үг юм.

Vantage Markets нь автоматжуулсан үйлчилгээнд нөлөөлж болзошгүй нэмэлт функцуудыг бүрэн эрхийн хүрээнд явцын дунд оруулж болно.

10. Ашиг хуваарилах загвар

Дагагч нар Компанийн зохиосон ашгийг хуваах загварт үндэслэн Copy Trading үйлчилгээг үзүүлж байгаа сигнал нийлүүлэгчид нөхөн төлбөр олгохыг зөвшөөрсөн байна. Энд заасан нөхцлөөр зохицуулагдсан ашиг хуваах загвар нь сигнал нийлүүлэгчид хэрхэн нөхөн төлбөр олгохыг тодорхойлох ёстой.

10.1 High water-mark (“HWM”) дүрмийн дагуу дагагчийн арилжааны ашигт ногдуулдаг 0% (хамгийн бага)-аас 50% (хамгийн их) хүртэлх ашиг хуваах хувь тогтооход сигнал нийлүүлэгчид хязгаарлалтгүй хандах эрхтэй. Сигнал нийлүүлэгчид ашиг хуваах харьцааг хэдийд ч өөрчилж болно; Гэсэн хэдий ч өөрчлөлт нь сигнал нийлүүлэгчийн нээлттэй хуулбарласан арилжааны дүнгийн хувь хэмжээнд нөлөөлөхгүй. Арилжааг сигнал нийлүүлэгчээс хуулсны дараа ашиг хуваах харьцаа тогтоогдож, энэ нь тогтмол бөгөөд өөрчлөх боломжгүй болно.

10.2 Ашиг хуваах харьцаа нь HWM дүрмийн дагуу сигнал нийлүүлэгчид дагагчдын хуулбарласан арилжаанаас ашиг олох үед л бодогдоно. Алдсан тохиолдолд сигнал нийлүүлэгчид нөхөн төлбөр олгохгүй.

10.3 HWM гэдэг нь дагагчийн одоогийн хувьсаж буй ашгийн хүрч байсан хамгийн дээд утгыг илэрхийлнэ. HWM-ийн дүрэмд үндэслэн сигнал нийлүүлэгчид дагагчийн гүйцэтгэлийн төлбөрийг авахын тулд долоо хоног бүрийн тооцооны үеэр дагагчийн одоогийн хувьсан буй ашгийг HWM-ийн босго хэмжээнээс дээш байлгах шаардлагатай бөгөөд энэ нь одоогийн хувьсаж буй ашгийн зөрүүгээс бодогдоно. Дагагчийн одоогийн хувьсаж буй ашгийн түвшин HWM-ээс доогуур байвал сигнал нийлүүлэгчид ямар ч нөхөн төлбөр авахгүй.

10.4 Дагагчийн одоогийн хувьсаж буй ашгийн түвшинг Бямба гараг бүр 0000-0200 цагийн хооронд (Зуны цагаар GMT+3, өвлийн жишиг цагт GMT+2) өөрөөр бичгээр мэдэгдээгүй бол үнэлж, тогтооно. Төлбөр тооцооны хуваарь эсвэл цагийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх боломжтой бөгөөд ямар ч тохиолдолд гүйцэтгэл, систем, сервер эсвэл холболтын доголдол, алдаа, саатал, орхигдол, тасалдал, интернетэд нэвтрэхэд бэрхшээлтэй эсвэл компьютерийн вирус зэрэгт ямар нэгэн арга хэмжээ авахаас үл хамааран Компани хариуцлага хүлээхгүй.

10.5. 10.3.-д заасан шаардлага хангасан тохиолдолд ашиг хуваах харьцаагаар тооцсон гүйцэтгэлийн хөлсийг дагагчийн данснаас хасч, хуулбарласан сигнал нийлүүлэгчид шимтгэлийн хэлбэрээролгоно. Төлбөрийг шилжүүлэхээс өмнөх одоогийн хувьсаж буй ашгийн түвшин нь HWM-ийн шинэ босго болно.

10.6 Гүйцэтгэлийн төлбөрийг зөвхөн хураамж төлсний дараа дагагчийн маржин 100% ба түүнээс дээш байх үед л хийх боломжтой. Компани нь дагагчийн маржин 100% -иас доош байвал гүйцэтгэлийн төлбөрийг түдгэлзүүлэх, хураах эсвэл цуцлах эрхтэй.

10.7 Дагагч нь сигнал нийлүүлэгчийн валютаас өөр валюттай дансаар гүйлгээ хийсэн тохиолдолд гүйцэтгэлийн шимтгэлийг дагагчийн дансны валютаас сигнал нийлүүлэгчийн дансны валют руу хөрвүүлнэ. Боломжтой мөчүүдээс хамааран хөрвүүлэх үйл явц өдөр бүр, долоо хоног бүр эсвэл сар бүр явагдана. Хөрвүүлэлтийн ханш нь сигнал нийлүүлэгчийн сонгосон сонголтоос хамааран ажлын өдрийн эцэст давамгайлж буй зах зээлийн ханш дээр суурилж, хөрвүүлэлтийг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.

10.8 Энэ зорилгоор ашигласан хөрвүүлэх ханшийг түгээмэл, тогтсон валют солилцооны мэдээлэл нийлүүлэгчээс авна. Сигнал нийлүүлэгч нь валют хөрвүүлэх үйл явцтай холбоотой буюу түүнтэй холбоотой аливаа хариуцлагаас Компанийг чөлөөлөхийг зөвшөөрч байна. Үүнд хөрвөх ханшийн зөрүү, гадаад валютын зах зээлийн хэлбэлзэл эсвэл хөрвүүлэлтийн үнэн зөв байдалд нөлөөлж буй бусад хүчин зүйлүүд орно.

10.9 Дагагч нь сигнал нийлүүлэгчидтэй нээлттэй позиц(ууд) барьж байхдаа орлого эсвэл зарлага хийх эрхтэй. Зарлагын боломжтой дүн нь төлөх шимтгэл болон маржин түвшинг харгалзан үзсэний дараа дүгнэгдэн гарна.

10.10 Компани нь шинэ дагагч нарт ашиг хуваарилах загвараас чөлөөлөгдөх тодорхой хугацааны давуу эрх олгох эрхтэй. Давуу эрхийн хугацаанд шинэ дагагч нар хуулбарласан арилжаанаас олсон ашгийн аль нэг хэсгийг сигнал нийлүүлэгчид хуваарилах шаардлагагүй. Давуу эрхийн хугацаа нь ихэвчлэн долоо хоног тутмын хоёр төлбөр тооцооны мөчлөгийг хамардаг боловч холбогдох бүх талуудад урьдчилан мэдэгдэхийн хамт өөрчлөгдөж болно.

10.11 Давуу эрх хүчинтэй байх үед хуулбарласан арилжаанаас олох боломжтой бүх ашиг нь дагагч нарт үлдэнэ. Эсрэгээр, хэрэв хуулбарласан арилжаа нь алдагдалд хүргэвэл дагагч нь мөн зохих алдагдал хүлээх болно.

10.12 Давуу эрхийн хугацаа дууссаны дараа дагагч нар нь дээр дурдсан нөхцөл, болзлын дагуу ашиг хуваарилах загвар стандарт тариф руу буцах тул дагаж байсан сигнал нийлүүлэгчдийг үргэлжлүүлэн дагах эсвэл татгалзах боломжтой.

Компани нь өөрийн бүрэн эрхийн дагуу энд дурдсан ашиг хуваарилах загварт урьдчилан мэдэгдэлгүйгээр үе үе өөрчлөх эрхтэй. Ашиг хуваарилах загвар болон/эсвэл эдгээр нөхцөл, болзолд тусгаагүй аливаа нөхцөл байдлын талаарх Компанийн гаргасан бүх шийдвэр нь эцсийн бөгөөд бүх дагагч болон сигнал нийлүүлэгчид заавал биелүүлэх ёстой.

11. Сигнал нийлүүлэгч болох

Сигнал нийлүүлэгчид үүргээ үр дүнтэй биелүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварын стандартыг сахин биелүүлэхийн тулд Компани нь зохих журмуудыг өөрийн бүрэн эрхийн дагуу хэрэгжүүлэх эрхтэй. Компани нь сигнал нийлүүлэгчдийг үүргээ зохих ёсоор биелүүлэхийн тулд дагаж мөрдөх журмын талаар сайн мэдээлэл өгсөн байх ёстой. Сигнал нийлүүлэгчид Copy trading хийхтэй холбоотой үйл ажиллагаанд шударга, мэргэжлийн түвшинд ажиллахыг шаардана.

Цаашид ил тод, шударга байдлыг дэмжихийн тулд шаардлагатай үед компаниас сигнал нийлүүлэгчид нэмэлт шаардлага тавих эрхтэй. Эдгээр нь ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, шийдвэрлэх гэх мэт шаардлагууд багтана. Нэмж дурдахад, Компани нь дээр дурдсан журам, шаардлагын хүрээнд холбогдох мэдээлэл эсвэл дагалдах баримт бичгийг гаргаж өгөхийг сигнал нийлүүлэгчдээс хүсч болно. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр Компани нь сигнал нийлүүлэгчидийг шаардлагатай мэдлэг, ур чадвартай, үйлчлүүлэгчдийнхээ ашиг сонирхлыг хангах үүднээс үйл ажиллагаа явуулж, copy trading-ийн экосистемд шударга, мэргэжлийн зарчмуудыг баримтласан орчинг бүрдүүлэхийг зорьж байна.

Дараах шаардлагууд нь Vantage Markets-д сигнал нийлүүлэгч болох хүсэлт гаргаж буй үйлчлүүлэгчдэд зориулсан журам, удирдамжийг тодорхойлсон болно.

11.1 Тавигдах шаардлага:

  • Өргөдөл гаргагч нь Vantage Markets-д идэвхтэй арилжааны данстай байх ёстой.
  • Өргөдөл гаргагч нь 500 ам. доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний орлогын доод шаардлагыг хангасан байх ёстой.

11.2 Иргэний үнэмлэх баталгаажуулах:

  • Өргөдөл гаргагч нь хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд биеийн байцаалтыг баталгаажуулах процессыг гүйцэтгэж, тэнцсэн байх ёстой.
  • Баталгаажуулах үйл явц нь хүчинтэй иргэний үнэмлэх, хаягийн нотлох баримтыг бүрдүүлсэн байж болно.

11.3 Арилжааны талаарх мэдлэг, ур чадвар:

  • Өргөдөл гаргагч нь ур чадвараа батлан харуулахын тулд арилжааны мэдлэг, ур чадварын шалгалт өгөх шаардлагатай.
  • Шалгалтад тэнцээгүй тохиолдолд өргөдөл гаргагч дахин шалгалт өгч дүнгээ сайжруулах боломжтой. Гэсэн хэдий ч удаа дараа алдаа гаргавал өргөдөл гаргах эрхийг хасахад хүргэж болзошгүйг анхаарах нь чухал юм.

11.4 Хүлээн зөвшөөрөлт:

  • Өргөдөл гаргагчид сигнал нийлүүлэгч болох хүсэлт гаргаснаар үйлчилгээний нөхцөлтэй уншиж танилцан хүлээн зөвшөөрч байгаа болно.
  • Өргөдөл гаргагч нь үнэн зөв мэдээлэл өгж байгаагаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой.
  • Өргөдөл гаргагч нь сигнал нийлүүлэгчийн үүрэг, Copy Trading-ийн заалтыг дагаж мөрдөх ёстой.

11.5 Үнэлгээ ба Зөвшөөрөл:

  • Сигнал нийлүүлэгч бүрийн өргөдөлийг үнэлж, хянана.
  • Үнэлгээний явцад арилжааны туршлага, түүх, дүрэм баримтлал зэргийг авч үзэх болно.
  • Сигнал нийлүүлэгч болох зөвшөөрөл нь Компанийн бүрэн эрхийн дагуу олгогдох бөгөөд Vantage ямар ч шалтгаангүйгээр хүсэлтийг татгалзах эсвэл цуцлах эрхтэй.

11.6 Олон нийтийн горим:

  • Сигнал нийлүүлэгч нь "Олон нийтийн горим"-ыг идэвхжүүлж, сигналаа олон нийтэд хүртээмжтэй болгох ёстой.
  • Олон нийтийн бус горимд ажиллахаар сонгосон сигнал нийлүүлэгчдийн хувьд Copy Trading функц нь идэвхгүй болгоно.

11.7 Хариуцлага:

  • сигнал нийлүүлэгчид нь худалдааны ёс зүйн практикийг дагаж мөрдөж, холбогдох бүх хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой.
  • Сигнал нийлүүлэгчид мэргэжлийн өндөр стандартыг баримталж, тогтмол хангалттай гүйцэтгэл үзүүлж байх ёстой.

Компани бүрэн эрхийн хүрээнд, урьдчилан мэдэгдэлгүйгээр дээр дурьдсан аливаа журмыг өөрчлөх, өөрчлөх эрхтэй.

Компани нь тогтоосон стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд бүх сигнал нийлүүлэгчдийг үе үе үнэлнэ. Эдгээр үнэлгээ нь сигнал нийлүүлэгчдийн гүйцэтгэл, мэдлэг, тогтоосон удирдамжийг дагаж мөрдөж байгаа эсэхийг үнэлэх арга хэмжээ болно. Copy Trading платформын чанар, тогтмол ажиллагаатай байдлыг хангахын тулд Компани Сигнал нийлүүлэгчдийн үйл ажиллагааг тогтмол хянаж, бүрэн эрхийн хүрээнд хангалттай гүйцэтгэл гаргаагүй эсвэл үйл ажиллагаандаа итгэлгүй байгаагаа харуулсан аливаа сигнал нийлүүлэгчийн эрхийг цуцлах эрхтэй.

12. Төлбөр

Автомат үйлчилгээгээр дамжуулан арилжаа хийх үед төлбөр төлөх ёстой. Холбогдох хураамж болон зардлын хувьд таны хуулбарлаж буй үндсэн бүтээгдэхүүн(үүд)-ийн хураамжаас харна уу. Нэмэлт мэдээллийг Харилцагчийн гэрээ болон компанийн вэбсайтаас авна уу.

13. Өр төлбөр

Vantage Markets болон түүний харьяа байгууллагууд эсвэл хамаарал бүхий гуравдагч этгээдийн аль нь ч учирсан аливаа хохирол, нэхэмжлэл, зардал, алдагдлыг (шууд, шууд бус, онцгой, санамсаргүй, торгууль, үр дагавар болон бусад хэлбэрээр) хариуцахгүй. Аль нэг тал ба/эсвэл дараах зүйлстэй холбоотой үед:

13.1 Vantage Markets-ийн бичгээр/ярисан зааврыг биелүүлэхийн тулд авсан арга хэмжээ;

13.2 Дагагч нарын хуулбарласан сигнал нийлүүлэгч(үүд)-ийн гаргасан шийдвэр/арга хэмжээ;

13.3 Сигнал нийлүүлэгч(үүд)-ийн ил тод гүйцэтгэсэн тодорхой шийдвэр/үйлдэл/;

13.4 Компанийн вэб сайт болон/эсвэл мобайл аппликейшн дээр байгаа аливаа мэдээлэл, өгөгдөл, материал, агуулгыг ашиглах буюу дагах;

13.5 Гүйцэтгэлийн аливаа доголдол, систем, сервер эсвэл холболтын саатал, алдаа, тасалдал, дамжуулалт эсвэл харилцаа холбооны саатал, интернетэд нэвтрэхэд бэрхшээлтэй байдал эсвэл компьютерийн вирус.

14. Үйлчилгээ нөхцөл

Компани нь энд дурьдсан үйлчилгээнд үе үе өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд ийм үйлчилгээ үзүүлэх эрх олголтыг зөвшөөрөх эрхтэй. Дагагч, сигнал нийлүүлэгч нарын аль аль нь аливаа шаардлага хангаагүй нь тогтоогдсон ба/эсвэл залилан, залилан мэхлэх, / эсвэл хуурамч мэдээлэл өгсөн гэх сэжигтэй тохиолдолд компани гэрээгээ цуцлах эрхтэй.

15. Мэдээллийн нууцлал

Компани нь шууд олон нийтийг чиглэн арилжааны платформд нэгтгэсэн бодит цагийн Copy Trading үйлчилгээ үзүүлж байгаа болно. Компанийн арилжаалагчдын хувьд нийгэмлэгийн нэг хэсэг байхаар сонгосон арилжаалагчид өөрсдийн санал бодол, стратеги, гүйцэтгэлийн талаар хуваалцаж болно.

Арилжаалсан дүн хэзээ ч онлайнаар нийтлэгдэхгүй бөгөөд дээрх арилжаалагчид сүлжээний нэг хэсэг болж, санал бодол, стратеги, гүйцэтгэлээ онлайнаар хуваалцахаар шууд тохиролцох юм. Компаний Copy Trading арилжааны платформтой холбоотой татаж авах, суулгах ба/эсвэл хандах зэрэг таны хийж болох аливаа үйлдэл нь дараах мэдээлэл, агуулгыг нууц биш гэж үзнэ гэдгийг хүлээн хүлээн зөвшөөрч байна. -Өмчлөлийн мэдээлэл (Компанийн Нууцлалын бодлогод заасны дагуу таны хувийн мэдээллээс бусад), "Дундын мэдээлэл" бөгөөд вэб сайт дээр олон нийтэд үзүүлэх болно:

  • Харилцагчийн нэр, бүтэн нэр;
  • Таны зураг/аватар (боломжтой бол);
  • Таны оршин суугаа хаяг;
  • Хүйс;
  • Сүлжээ; таныг дагаж буй хэрэглэгчдийн жагсаалт;
  • Таныг дагадаг эсвэл хуулдаг хэрэглэгчид гэх мэт;
  • Таны дагадаг эсвэл хуулсан хэрэглэгчдийн жагсаалт; болон
  • Таны гар утасны програм, вэбсайт, имэйл, чат, факс, утас болон/эсвэл бусад хэрэгслээр дамжуулан Компанид өгсөн бүх мэдээлэл Компанийн мобайл апп, вэб сайт, сэтгэгдэл, санал хүсэлт, нийтлэл, "like", блог болон бусад зүйлд нийтэлсэн агуулга, мэдээлэл гэх мэт аливаа сүлжээний статус/нийтлэл/блог болон бусад контентын сонголтууд дээр үндэслэн хэрэглэгчид хоорондоо харилцах боломжтой болно.

16. Эрсдэлийн сэрэмжлүүлэг ба няцаалт

Copy trading үйлчилгээ эрсдэл дагуулж болзошгүй байдаг тул та эдгээр функцийг ашиглахаар шийдэхээсээ өмнө өөрийн санхүүгийн байдал, эрсдэлийн тооцооллоо анхаарч үзэхийг зөвлөж байна. Copy trading нь ихээхэн алдагдалд хүргэж болзошгүйг анхаарч үзэх хэрэгтэй.

Компанийн вэбсайтад өгөгдсөн мэдээлэлд түшиглэх нь зөвхөн таны өөрийн хариуцлага бөгөөд Copy Trading функцийг зөвхөн мэдээллийн зорилгоор өгдөг. Тиймээс, та хөрөнгө оруулахаасаа өмнө судалгаа хийж, хөрөнгө оруулалтандаа алдагдал хүлээх эсэхээ анхаарч үзэхийг зөвлөж байна. Таны дагадаг эсвэл арилжаа хуулбарладаг сигнал нийлүүлэгчид таны эрсдэлийн тооцоолол, хөрөнгө оруулалтын зорилтод нийцэх шинж чанаруудын дунд арилжааны туршлага, ур чадвар, стратегитэй эсэхийг тодорхойлох үүрэгтэй.

Нэгэнт сигнал нийлүүлэгчийг дагасны дараа позицууд ижил хөшүүрэгтэйгээр нээгдэж/хуулагдаж ижил алдагдал/ашгийн хэмжээ хүлээж авах бөгөөд хангалттай хөрөнгөгүйгээр хуулбарлахыг оролдсон аливаа арилжаа нээгдэхгүй/хуулагдахгүй. Та сигнал нийлүүлэгчийг даган арилжаанд орсны дараа ашиг болон/эсвэл алдагдалд хүргэж болзошгүй нэмэлт мэдэгдэл ба/эсвэл хөндлөнгийн оролцоогүйгээр байрлалууд автоматаар нээгдэж/эсвэл хаагдах болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Copy trading-ийн үр дүнд учирч болох аливаа алдагдлыг компани хариуцахгүй. Хэрэв та хуулсан арилжаанд гараар хөндлөнгөөс оролцохоор шийдсэн бол үр дүн нь таны хуулсан сигнал нийлүүлэгчээс өөр байж болно гэдгийг мэдэж байх ёстой. Мөн сигнал нийлүүлэгчийн аливаа үйлдэл нь таны дансанд мөнгө татах, өөрчлөх гэх мэт өөр үр дүнд хүргэж болох бөгөөд энэ нь эцсийн дүндээ арилжааны дүн хэмжээнд нөлөөлж болзошгүйг тэмдэглэв.

Компани нь дагагч болон/эсвэл арилжаалагчдын арилжааны шийдвэрт хариуцлага хүлээхгүй бөгөөд аливаа агуулга, материал, мэдээлэл ба/эсвэл өмнөх гүйцэтгэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор ашиглагдаж байгаа тул ирээдүйн таамаг гэж ойлгож болохгүй. Та өөрөө судалгаа хийх ёстой бөгөөд сигнал нийлүүлэгч(үүд) ба/эсвэл арилжаалагч(ууд)-ын санал, зөвлөгөөнд найдах ёсгүй, учир нь энэ нь санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд болгоомжтой хандах хэрэгтэй. Цаашилбал, сигнал нийлүүлэгчийн ашиг ба/эсвэл алдагдлыг дагагч хүлээх нь баталгаагүй боловч Компани нь сигнал нийлүүлэгч болон/эсвэл захиалгын үнэ болон арилжаа/албан тушаалыг нэгэн зэрэг гүйцэтгэхийг баталгаажуулж чадахгүй. Дансны үлдэгдэл, орлого/зарлагын дүн, зах зээл, дансны тохиргоо, сигнал нийлүүлэгчийн дансны онцлог зэрэг олон хувилбарууд нөлөөлж болох тул илүү их мөнгө алдаж болзошгүй.

Санхүүгийн эрсдэл, арилжаа хийх үед алдагдал хүлээх чадвар гэх мэт төрөлхийн ялгаа байдаг тул өмнөх гүйцэтгэл болон Copy Trading-ийн бодит үр дүнгийн хоорондын өөрчлөлтийг анхаарч үзэх хэрэгтэй. Тиймээс, хэрэв та Copy trading хийхээр шийдсэн бол та өөрөө хариуцлага хүлээхийг зөвшөөрч, арилжаалагчид болон/эсвэл сигнал нийлүүлэгчдийн хооронд илэрхийлсэн аливаа санал/үзэл бодол нь шууд ба/эсвэл шууд бусаар хөрөнгө оруулалтын зөвлөмж болон/эсвэл санхүүгийн зөвлөгөө болохгүй. Бүх талууд Copy trading хийхээр шийдсэн тохиолдолд санхүүгийн болон/эсвэл татварын бие даасан зөвлөгөө авах ёстой.

17. Дагагч болон сигнал нийлүүлэгч хоёрын хооронд ялгаатай дансны төрөл, валюттай холбоотой эрсдэл.

Дагагч нар сайтар нягт нямбай ажиллаж, арилжааны янз бүрийн нөхцлөөс хамаарч өөр өөр дансны төрөлд бүртгэгдсэн сигнал нийлүүлэгчийг сонгохтой холбоотой эрсдэлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр нөхцөлүүдэд спрейд болон хураамжийн бүтцийн ялгаа гэх мэт өөр олон ялгаатай байдлыг агуулдаг. Дагагч нарын хувьд эдгээр ялгаатай арилжааны нөхцөлүүдээс голчлон спрейдийн хэлбэлзлээс шалтгаалан хуулбарласан арилжааны үр дүнд томоохон нөлөөлж болохыг ойлгож хүлээн авах нь маш чухал юм. Өөрөөр хэлбэл, дагагч болон сигнал нийлүүлэгчийн хооронд арилжааны янз бүрийн нөхцөлд ижил арилжааг хуулбарлах нь өөр үр дүнд хүргэж болзошгүй юм.

Дагагч нар өөрсдийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үр дүнгээс үүсэх аливаа хохирол, түүний үр дагавруудын бүх хариуцлагыг Компаниас хариуцахгүй. Дагагч нарын цорын ганц үүрэг бол дансны төрлүүдийн талаар сайтар судалж, өөр дансны төрөл эсвэл валютаар сигнал нийлүүлэгчтэй харилцахдаа тэдгээрийн үр нөлөөг ойлгох явдал юм.

Дагагч нар компани нь зөвхөн дагагч болон сигнал нийлүүлэгчдийн хоорондын холбоог хялбарчлах Copy trading хийх платформоор хангадаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Түүнчлэн дагагч нь өөр дансны төрөлтэй холбоотой өвөрмөц шинж чанар, эрсдэл, арилжааны нөхцлийг үнэлэх, ойлгох үүрэгтэй болно.

Энэхүү няцаалтанд дагагч болон сигнал нийлүүлэгчийн данс хоорондын валют, спрейд, хураамжийн бүтцэд гарч болзошгүй аливаа зөрүүг хамруулна. Дагагч нар эдгээр ялгаа нь хуулбарласан арилжааны үр дүнд ихээхэн нөлөөлж болзошгүйг хүлээн зөвшөөрч, холбогдох эрсдлийг бүрэн хариуцна.

Copy trading ашигласнаар дагагч нар арилжааны нөхцөл байдалд нь нөлөөлж буй хүчин зүйлсийг нэг бүрчлэн үнэлж, өөрсдийн судалгаа хийсэн гэдгээ баталж байгаа болно. Компани нь хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаар санхүүгийн зөвлөгөө, баталгаа өгдөггүй гэдгийг дагагч нар мэдэж ойлгосон байна. Иймээс тэд өөрсдийн сонгосон арилжаа, стратегийн үр дагаврыг өөрсдөө хариуцаж, Компанид аливаа хариуцлага тооцохгүй болно.

Энэхүү мэдэгдлээр компани дагагч нарыг мэдээллээр хангах, зохих шалгалтыг хийх, өөр дансны төрөл эсвэл валютаар ажилладаг сигнал нийлүүлэгчидтэй Copy trading хийхтэй холбоотой эрсдэлд хариуцлага хүлээх болохыг мэдэгдэж байна.